АНУ Сири улсад үлдсэн 2,000 цэргээ эргүүлэн татахаар болсны дараахан Батлан хамгаалахын сайд генерал Жэймс Маттис ажлаа хүлээлгэж өгөхөөр болсноо мэдэгдлээ. Тэрээр Ерөнхийлөгч Дональд Трампын баримтлан хэрэгжүүлж буй гадаад бодлогын үзэл баримтлалтай санал нийцэхгүй байгаа тул огцрох нь зүйтэй гэж үзжээ.
Маттис ирэх оны хоёрдугаар сарын сүүлээр ажлаа хүлээлгэж өгнө. Одоогоор Ерөнхийлөгч Трамп дараагийн Батлан хамгаалахын сайдад нэр дэвших хүнийг олоогүй байгаа боловч тун удахгүй шийднэ гэжээ.
АНУ Сирид үлдсэн цэргээ эргүүлэн татсанаас гадна Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн хүчээ ч мөн эргүүлэн татаж магадгүй байгаа. Маттис Трампад илгээсэн халагдах өргөдөлдөө “танд Батлан хамгаалах сайдын үүрэг гүйцэтгэх эрх бий учраас миний хувьд ажлаа хүлээлгэж өгсөн нь зөв гэж бодож байна” хэмээн бичжээ.
Эх сурвалж: www.bbc.com