СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-20

Мөрдөн байцаах алба будаг нь ханхалсан шинэ өргөөндөө орлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

. Далан хоёр жилийн түүхтэй Мөрдөн байцаах албаны хамт олны хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны онцлогийг тусгайлан харгалзаж, албаны бэлэн байдлыг бүрэн ханган, алба хаагчийн ажиллах орчныг сайжруулах орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тохижуулсан шинэ барилгаа өнөөдөр хүлээн авч байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа газар агентлагуудын удирдлага болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, даргын зөвлөлийн гишүүд болон Мөрдөн байцаах албаны үе үеийн удирдлага, ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, сэргээн эдлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж буй тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хүний хурлын танхим, автомашины багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэж өгчээ. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч Бялдаржуулах болон Албаны бэлтгэлийн заал, хоолны заал зэргийг барьж тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Нээлтийн ажиллагаанд оролцсон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 

-. Мөрдөн байцаах албаны нийт залуучуудад хандаж хэлэхэд та бүхэн энэ шинэ стандартын барилгадаа нийцэж, зохицож, таарч, тэнцэж ажиллаарай гэж хэлмээр байна гэсэн бол 

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал: 

-Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, сэргээн эдлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж буй тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хурлын танхим, автомашины багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэж өгсөн. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч Бялдаржуулах болон Албаны бэлтгэлийн заал, хоолны заал зэргийг барьж тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэжээ. 

Анх 1938 онд баригдсан тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхар барилгыг 1956 онд гурван давхар болгон өргөтгөж Мөрдөн байцаах алба үйл ажиллагаагаа эхэлж байгаад 1988-2018 оны гуравдугаар сар хүртэл 30 жилийн турш тэрхүү гурван давхар саарал барилгадаа үйл ажиллагаа явуулжээ. Харин энэхүү барилгын суурин дээр өдгөө 6809 мкв хэмжээтэй орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн хангагдсан шинэ байр сүндэрлэн босжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.