Монгол-Япон улсын Байгаль орчны салбарын бодлогын зөвлөлийн 12-р уулзалт өнөөдөр боллоо. 2007 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус уулзалтад БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсын Байгаль орчны дэд сайд Яасуо Такахаши болон бусад албаны хүмүүс оролцжээ.
Энэ удаагийн уулзалтаар хоёр орны яам хоорондын байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийн дагуу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга, агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцсэн байна.