СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-12-20

Азийн хөгжлийн банкнаас 10.000 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын гэр хорооллыг орлогод нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эко хороолол болгон хөгжүүлэх 53 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Төлөвлөж буй эко хорооллын нутаг дэвсгэрт газар өмчилдөг эсвэл түрээсэлдэг иргэн нь гэр горооллын хашаа байшингаас шинэ орон сууцанд шилжин суурьших хөтөлбөрт хамрагдах эсэхийгээ өөрөө сонгоно


. Эдгээр орон сууцны 1,500 нь  түрээсийн орон сууц байх бол 5,500 нь орлогод нийцсэн орон сууц байх юм. Харин үлдсэн 3,000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдана.

Уур амьсгалын ногоон сангаас олгох 50 сая ам.долларын буцалтгүй тусламж болон Дэвшилтэт технологийн сангаас олгох 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурж буй бөгөөд төслийн хүрээнд АХБ-наас олгох 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Уур амьсгалын ногоон сангаас олгох 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт удахгүй гарын үсэг зурах юм. Мөн нэмэлтээр 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг барилгын компаниуд, арилжааны банкууд, төслийн үр дүнг хүртэгчид зэрэг оролцогч талуудаас босгохоор тооцоолжээ.

Эко хорооллуудыг бий болгох энэхүү ажил нь газрыг сайн дурын үндсэн дээр орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжинэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.