Аун Сан Су Чи бол Мьянмар улсын хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт улс төрч. 15 жилийг гэрийн хорионд өнгөрөөж, цэргийн хунтын дэглэмийг хатуу эсэргүүцсэн үйлсийг нь дэлхийн нийт үнэлэн Нобелийн энх тайвны шагнал олгосон. 2015 онд болсон сонгуулиар Ардчиллын төлөөх Үндэсний лиг намаа манлайлан оролцож, байр сууриа олж авсан. Анхдугаар Төрийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байгаа Су Чиг Мьянмар улсын хүний эрх, ардчиллын төлөө дуу хоолойгоо хүргэж, хувь нэмрээ оруулна хэмээн дэлхийн нийтээрээ итгэж хүлээж байсан юм.
Гэвч үндэсний цөөнх исламын шашинтай Рохинжачуудын эсрэг хүчирхийлэл явагдаж байхад Нобелийн шагналт Төрийн зөвлөхийн дуу хоолой дутагдаж байна гэсэн шүүмжлэл гарах болсон. 2015 оноос хойш өнгөрсөн гурван жилийн хугацаанд ардчиллын төлөө тэмцэгч гэх цолтой улс төрч эмэгтэй юу хийв?
Олон улсын шинжээчид, Мьянмарын улс төрийг ажиглагчид энэ талаар олон талын дүгнэлт гаргажээ. Аун Сан Су Чи цэргийн дэглэмээс гаралтай улс төрчдийн дунд ганцаардах нь аргагүй гэж үзэж байна. Харин зарим нь Су Чи хатагтай Рохинжачуудын нөхцөл байдалд хатуу сэтгэлээр хандаж тэднийг өрөвдөж энэрсэнгүй гэжээ. Улс төрийн хурц өнцгөөс ажиглавал Су Чид Рохинжачуудын асуудалд оролцолгүй хөндлөнгөөс харж, цэргийн эрх баригчдыг олон улсын түвшинд буруутан болгон харагдуулж золигт гаргасан нь ашигтай байсан байх.
Жилийн өмнө Су Чи “бүх хүн миний эсрэг зогсох үнэхээрийн хүнд байх юм” гэж ярьсан удаатай.
Эх сурвалж: www.reuters.com