“Хакуна Матата” гэдэг үгийг та “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноноос хамгийн их сонссон байж магадгүй. Африкаас гаралтай Свахили хэлээр “Хакуна Матата” гэдэг нь “асуудалгүй, санаа зовох зүйлгүй” гэсэн утгатай ажээ.
Африкийн өмнөд ба зүүн бүсийн иргэд ихэвчлэн хэрэглэдэг хэлц үгийг кино компани, музей зэрэг бусад урлаг, уран бүтээлийн салбарынхан ашиглахгүй байхыг хүссэн шаардлага ирсэн байна. Зимбабве улсын тэмцэгч Шелтон Мпалагийн санаачлан зохион байгуулсан цахим хөдлөгөөнд 50,000 гаруй хүн нэгдэж гарын үсэг зуржээ.
Мпалагийн хэлснээр “Африк үндэстнийг тодорхойлох соёлын үнэт өвийг гуравдагч талын этгээдүүд ашиг олохын тулд хэрэглэж байна” хэмээн буруутгасан байна. “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинон дээр энэ зүйр үгийг ашигласан “Уолт Дисней” компани одоогоор хариу өгөөгүй байна.
Кени улсын оюуны өмчийн эрхийг хамгаалагч, хуульч Лиз Ленжотой ярилцахад уг хүсэлттэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрээр “Дисней юу ч хулгайлаагүй. Хакуна Матата гэсэн хэлцийг бүтээлдээ ашигласнаар аливаа хэл соёлын үнэ цэнийг алдагдуулаагүй” хэмээн тайларласан байна.
Дашрамд дурдахад “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар 2019 онд нээлтээ хийнэ.
Эх сурвалж: www.cnn.com