"Экологийн боловсрол олгох хөтөлбөр" төслийн хүрээнд хог хаягдлын ангилан ялгалттай БЗД-ийн Шинэ Монгол сургууль "Жишиг сургууль" болохоор ажиллаж буй. "Ногоон дэлхийгээ хайрлая" №4 зорилго тавин "Хог хаягдлаа ангилан ялгаж дахивар хаягдал болон цаасны хаягдлаа баасан гаригт ачуулж хэвшээд байна. Шинэ Монгол сургуулийн бүх нэгж хэсгүүдэд хог хаягдлын ангилан ялгалт явагдаж дотуур байр, Бяцхан Монгол, Юю лангвэж сургалтын төв, ШМЭХ, Дээд сургууль, Коосен, ШМХФ, давхар бүрийн коридорт “хуванцар, цаас, бусад” гэсэн хаяг болон заавар бүхий хогийн сав байрлуулжээ. Аюултай хог хаягдал болох зай батерейг нэг давхарт байрлах тусгай саванд цуглуулж эхэлсэн байна. Үүнд сургууль дээрээ сурагчдын дунд хэвшмэл дадал болгох зорилгоор дөрвөн ажил өрнүүлсэн аж.
1. "Ногоон дэлхийгээ хайрлая" буюу “"сурагчид гэртээ дахивар хаягдал цуглуулан тушаах
14 хоногт нэг удаа баасан гаригт авчирч дахивар хаягдал тушаадаг үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа аж. Бага ангийн сурагчид гэртээ дахивар хаягдал ангилаад, ус ундааны саваа цэвэрлээд авчирчээ .
2. Хүнсний хаягдлаар бордоо хийх
Эко клубын сурагчид цайны газрын хүнсний хаягдлын саванд цугласан жимс, хүнсний ногооны хаягдлыг бордоондоо нэмж байна.
3. Хог хаягдлын ангиллыг хэвшүүлэх ярилцлага
Ахлах сургуулийн эко клубын сурагчид хог хаягдал ангилан ялгалтыг хэвшүүлэх үйл ажиллагаанд дүү нараа сургаж бүх ангиар хоёр хоёроороо багт хуваагдан 5 минутын яриа хийв.
4. Нэг удаагийн хэрэглээг багасгах
Хогийн савандаа гялгар уут хийхээс татгалзан арчиж цэвэрлэж хэвшсэн
Мөн үйлчлэгч нартайгаа хамтран дахивар хаягдал цуглуулах том шуудай оёж тавив
Сургуулийн жижүүр дээрх нэг удаагийн улавчны хэрэглээг багасгах зорилгоор зургадугаар ангийн охид технологийн хичээл дээр даавуун улавч, улавчны жижиг уут оёж байгаа гэнэ.
Энэ мэтчилэн тус сургуулийн сурагчид сонирхолтой ажлуудыг сургууль дээрээ өрнүүлэн хэрэгжүүлж эхэлжээ. Тус ажлыг Шинэ Монгол сургуулийг хариуцан ажиллаж буй дотоод хяналтын ажилтан Б.Эрдэнэтуяа багш амжилттай зохион байгуулж, нийгэмд хувь нэмэр ийн оруулж байна.