АНУ-ын Сангийн яамнаас Оросын иргэд болон хуулийн этгээдүүдийн эсрэг шинэ хориг тавихаар болсноо мэдэгдлээ. Оросын тал олон улсын дүрэм журам зөрчсөөр байна гэжээ.
Шинээр хориг тавьсан хуулийн этгээдүүд нь Лахта төсөлтэй холбогдсон нэгжүүд юм байна. Уг төсөл АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгууль болон энэ жил болсон дундын сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзжээ. Мөн Оросын цэргийн тагнуул болон зэвсэгт хүчний офицеруудыг Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Химийн зэвсгийг хориглох байгууллагын мэдээллийг хакердсан гэж буруутган хар жагсаалтад нэмсэн байна.
Их Британийн Сальсбюри хотод хордсон Сергей Сприкалын хэрэгт холбогдолтой байж болзошгүй ОХУ-ын зэвсэгт хүчний офицерууд Александр Петров, Руслан Боширов нарт нэмж хориг тавьжээ.
Америкийн Засгийн газар шинэ хориг арга хэмжээ танилцуулахын өмнөхөн Оросын зарим компаниудыг хоригоос чөлөөлсөн тухайгаа мэдэгдээд байсан юм.
Эх сурвалж: www.cnn.com