Ерөнхийлөгч Эммануэль Макроны Засгийн газар дэд бүтцийг хөгжүүлэхээр шаргуу ажиллахаа амласан. Ойролцоогоор тэрбум долларыг зам гарц засах, шинээр барих ажилд зарцуулахаар төсөвлөжээ. Францын хөрш Итали улсад гүүр нурж олон арван хүн амиа алдсаны дараа Ерөнхийлөгч улс орон даяар шалгалт явуулахаар болсон юм.
Шалгалтын дүнд захиргааны эзэмшилд байдаг 12,000 ширхэг гүүрний 1/3-т нэн даруй засвар хийх шаардлагатай гэсэн дүн гарчээ. Үүнээс 840 нь нурах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. Эдгээр тоо баримтанд хувийн хэвшлийн мэдэлд байдаг гүүр, гарцыг оруулаагүй байна.
Эх сурвалж: /www.aljazeera.com/