Энэ сарын эхэнд Канад улсын цагдаа нар Хятадын “Huawei” технологийн компаний гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр баривчилснаас хойш энэ бүхэн эхэлсэн. Хэдийгээр Ванжоу хатагтайг батлан даалтанд сулласан ч Бээжингийн эрх баригчид Канад улсын гурван ч иргэнийг хориод байна.
Канад улсын гадаад хэргийн албанд ажиллаж байсан Майкл Ковриг болон Умард Солонгостой холбоо харилцаа сайтай бизнес эрхлэгч Майкл Спавор нарыг Хятадад баривчлаад байсан. Энэ удаад баривчлан хорьсон Канад улсын гурав дахь иргэний нэр, тодорхойлолтыг олон нийтээс нууцалж байна.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдоу гурван иргэнийг нь саатуулсанд маш их сэтгэл зовниж байна гэдгээ илэрхийлээ. Албаны хүмүүс гурав дахь иргэний баривчилгаа урьд өмнөх хэргүүдтэй холбоотой эсэхэд эргэлзэж байна. Тус улсын Засгийн газар баривчлагдсан иргэнийхээ талаар мэдээлэл цуглуулахаар ажиллаж байна гэлээ.
Эх сурвалж: www.bbc.com