АНУ болон түүний холбоотнууд Сири дэх Исламын улс зэвсэгт бүлгийнхний эсрэг дайтаж ялалт байгуулснаа зарласан. Гэхдээ Сирид тогтвортой байдлыг сахиулах, ард иргэдийг хамгаалах зорилгоор 2,000 явган цэргээ үлдээж бусад цэргийн хүчээ эргүүлээн татаад байсан юм.
Тэгвэл Пентагоноос АНУ-ын Засгийн газар үлдсэн 2,000 цэргээ ч мөн эргүүлэн татаж Сири улсыг орхих болсноо мэдэгджээ. Энэ нь Сирийн Засгийн газар Исламын улс бүлгийг бүрэн ялан дийлсний илэрхийлэл гэж үзэж байна.
Гэсэн ч Исламын улс бүлгийн зэвсэгт этгээдүүд бүрэн арилаагүй, 14,000 гишүүн нь Ирак болон Сирийн нутагт ард иргэдийн дунд нууцаар амьдарч байгаа гэж АНУ мэдээлжээ.
Пентагон Сирийг бүрмөсөн орхисноор тус улс дахь нөлөөгөө Орос, Ираны Засгийн газруудад алдаж байна. Вашингтоны зүгээс АНУ исламын хэт даврагсдын эсрэг холбоотнуудын хамт тэмцэхэд хэзээд бэлэн гэдгийг илэрхийлжээ.
Энэ бол төлөвлөгөөний дагуу хийж буй үйлдэл гэдгийг Пентагон мэдэгдсэн ч дараагийн алхмын талаар мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: www.bbc.com