БНСУ-ын холимог тулааны "ROAD FC" холбоонд тулалдаж буй манай шилдэг тулаанч М.Нандин-Эрдэнэ ээлжит ялалтаа авлаа. Тэрээр Road Fc-051 тулаанд БНСУ-ын Ssen Gym багийн шилдэг тулаанч Е Жэ Вүүтэй тулалдан нэгдүгээр үеийн 2:42 хоромд хүнд цохилтоор буулган авлаа.
ОУХМ М.Нандин-Эрдэнийн хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд холимог тулаанаар тулалдан ихэнх өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө хүнд цохилтоор буулган авсаар байгаа билээ. Унаган бокс суурьтай түүний хүчтэй цохилтууд өрсөлдөгчдийнх нь "зүрхэнд шар ус хуруулсаар" байна.
Холимог тулааны "ROAD FC" холбоо нь БНСУ-даа төдийгүй ази тивд №1 холбоо хэмээн үнэлэгдэж байгаа ба манай улсаас М.Нандин-Эрдэнэээс гадна Х.Амартүвшин, Б.Бүрэнзориг зэрэг шилдэг тулаанчид хүч үзэж байгаа билээ.
ОУХМ М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчдөө эхний үе дээр буулган авдаг уламжлалаа энэ удаад ч алдсангүй. Солонгосын аваргыг эхний үе дээр хүнд цохилтоор буулган авсан тулааны бүтэн бичлэгийг үзэж сонирхоно уу.