Хүн төрөлхтөн хамгийн анх 1610 онд гоёмсог бүслүүртэй Санчир гарагийг олж нээжээ. Нарны аймгийн хамгийн содон гарагуудын нэг Санчир бүслүүрээ алдаж эхэлсэн байна.
АНУ-ын сансар судлалын станц НАСА-ын Voyager 1, Voyager 2 сансрын судалгааны хөлгүүд гарагийн бүслүүр арилж байгаа талаар мэдээлжээ. Гарагийг тойрсон бүслүүр нь цахилгаан соронзон орон, татах хүчний нөлөөгөөр гадаргууд татагдсан тоос, мөсний хэсгүүдээс бүрддэг.
Та бидний амьдарч буй эринд санчир гарагийн бүслүүр алга болохгүй. Дахин 300 сая жилийн дараа гэхэд гараг бүхэлдээ бүслүүргүй болно гэж эрдэмтэд тооцоолсон байна.
Дөрвөн тэрбум жилийн настай гарагийн гаднах бүслүүр одоогоос 100 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Тиймээс уг гараг анхандаа бүслүүргүй байж. Санчир гарагт хэрхэн бүслүүр тогтсон тухайд эрдэмтэд нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй ч хамгийн оновчтой тайлбар нь жижиг мөсөн сарнууд гарагийн тойрог зам мөргөлдөж олон сая хэсэг болон бутарсан байж болох юм.
Эх сурвалж: www.qz.com