Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хурлаар ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барьж ашиглалтад оруулсан тохиолдолд орон сууцны хоёр хувийг нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлэхгүй байх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Мөн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ЕБС-ийг гурван ээлжээс хоёр ээлжинд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай ажлын талаар танилцуулга хийв
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Тяньжин хотын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Шөн Шин “Бид газар тариалангийн салбарт хэрхэн хамтарч ажиллах боломжууд бий вэ гэдгийг судлах бодолтой байна. Хотын удирдлагууд болон судалгааны мэргэжилтэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн. Тяньжин хот бол газар тариалангаараа арвин туршлагатай. Мөн хүнсний үйлдвэрлэл сайн хөгжсөн. Бид хүнсний үйлдвэрлэлийн баялаг туршлагаасаа та бүхэнтэй хуваалцахад бэлэн” хэмээжээ.