СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-12-19

М.Энхболд: 60 тэрбумын схемээр та нарын хэн чинь аль албан тушаалд томилогдсон юм бэ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

МАН-ын Бага хурал дээр  УИХ-ын дарга М.Энхболд дараах үгийг хэлжээ.

Тэрбээр:  

"60 тэрбумын асуудал 2016 оны зургадугаар сарын эхээр эхэлж яригдаж эхэлсэн. Гэсэн ч бид 2016 оны сонгуульд 65 суудал авч, 21 аймгаас 20 аймагт, 330 сумаас 200 гаруй сум, нийслэлийн зургаан дүүрэгт ялалт байгуулсан. Том ялалт шүү. Хууль хүчний байгууллагынхан энэ хэргийг дөрвөн удаа шалгаж, хүний нэр төрд халдсан, батлагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч би энэ шийдвэрийн дараа намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн.

Та нарын хэн чинь мөнгө өгч албан тушаал авсан юм бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч 60 тэрбумыг цэгцэлнэ гэж зорилт дэвшүүлээд ялалт байгуулсан. Манай намын нөхөд ч 60 тэрбумын асуудлыг ярьж байна. МАН-аас 60 тэрбумыг салгах хууль зүйн үндэстэй байсан. Харамсалтай нь, бид хатигаа өөрсдөө авч нүүрэндээ наасан. Одоо энэ зааланд сууж байгаа хүмүүс 60 тэрбумын схемийг хэрэглээд ямар албан тушаалд томилогдсон юм бэ. Тэрийгээ ярих хэрэгтэй. Би бол нэг ч хүнийг 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр мөнгө авч, албан тушаалд томилогдсон гэж яваагүй гэдгээ өмнө нь хэлсэн, одоо ч хэлье.

Надад албан тушаалтайгаа зууралдаад байх хүсэл ч алга

Би өөрийн амрыг хараад, хэл амнаас хол байя гэж бодоод УИХ-ын даргын албыг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш гэж бодож байгаа. Парламентад үүсээд байгаа нөхцөл Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу, манай намын дотоодод үүсээд байгаа асуудал, зохион байгуулалттай гэж хэлж болохоор ЖДҮ-ийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдал хуулийн дагуу, ёс журмын дагуу асуудал шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах үед өөр. Өнөөдөр ҮАБЗ дээр зарим нэг асуудал дээр би ганцаардаж байгаа. Үүнийг ч гэсэн бодох ёстой асуудал гэж би боддог.

МАН-ын байрыг шатаагаад явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулах гээд явж байгаа хүмүүс харин бий шүү" гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.