Хагас мянганы тэртээд бичигдэж, зуу зууны туршид хүн төрөлхтний хайр дурлалын бэлгэ тэмдэг болж мөнхөрсөн алдарт “Ромео & Жульетта” жүжгийг шинэ өнгө төрх, утга агуулгаар баяжуулан уран бүтээлчдийн уран сэтгэмж, өгүүлэмжээр дамжуулан үзэгч олны мэлмийг тольдох гэж буй.
У.Шекспирийн алдарт зохиол болох энэ бүтээлийг УДЭТ гурав дахь удаагаа хүргэж буй. Монголын дөрөв дэх Жульеттагаар сонгогдсон Г.Номууны хань жүжигчин Г.Алтангэрэл. Тэд оюутан байхдаа “ Босго тотго” киноны гол дүрд тоглосон юм. Залуу хос зураг авалтад явж ирснийхээ дараа дотносож танилцсан гэдэг.
Жүжигчин бүсгүй ханийхаа тухай “Амьдрал дээр би өөрийнхөө жинхэнэ Ромеог олсон гэж боддог. Хоёулаа драмын театрт уран бүтээлчээр ажилладаг болохоор нэг нэгнээ ойлгож, зөвлөн тусалдаг юм” хэмээн өгүүлсэн байдаг. Харин жүжигчин залуу эхнэртээ
“... Хэрвээ чи минь инээх юм бол
Тэнгэрт нартай цэлмэг байдаг...” хэмээн өгүүлэх “Чамдаа амлая” дууг зориулж, жүжигчин Б.Шинэбаярын хамт дуулжээ.