СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2018-12-19

ШУУД: А.Ундраа: МАН-ын Бага хурлын гишүүдийг хууль зөрч гэж тулгаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ШУУД: МАН-ын Бага хурал тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хурал хаалттай болж байгаа бөгөөд дөнгөж сая зарим гишүүд нь хуралдаанаас гарч ирсэн.

МАН-ын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн А.Ундраа хэлэхдээ:

УИХ-ын даргыг огцруулах үндэслэлээр санал хураалт явуулах гэж байна. МАН-ын бага хурлын гишүүний хувьд ч тэр, УИХ-ын гишүүний хувьд ч тэр хэлэхэд: УИХ-ын даргыг сонгох, томилох тухай асуудлыг УИХ шийддэг. Гэтэл МАН-ын бага хурлын гишүүдийг хууль зөрчсөн үйлдэл рүү турхирч, тулгаж болохгүй гэж хэлчихээд гарч ирлээ.

УИХ-ын даргыг томилох, огцруулах асуудлыг хуулинд бүрэн тусгасан байгаа. Тодорхой хуулийн заалт байсаар байтал  намын бага хурал хууль зөрчсөн байдлаар санал хураалт явуулах нь маш аюултай. Ийм хууль илт зөрчсөн үйлдэл хийх вий гэхээс маш их болгоомжилж байна.

Сая гарч ирээд бас их гайхлаа. Би маш олон намын бага хуралд оролцож байсан. Хэзээ ч ийм өндөр хамгаалалттай явагдаж байгаагүй. Хоёр янзын хамгаалалтын компанийн хүмүүстэй тааралдлаа. Хэн эд нарыг зохион байгуулав, хэнийг хамгаалж, хэнийг өмгөөлөх гээд байгаа юм бэ. Хэнийг хэнтэй маргалдуулах тэмцэлдээнд уриалаад байгаа юм бэ. Их түгшүүртэй байна л даа гэсэн юм. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.