МАН-ын Бага хурал тусгаар тогтнолын ордонд дөнгөж сая эхэллээ. МАН-ын Бага хурал 369 гишүүнтэй. Хурлын ирц 66.7 хувь болсон тул нээжээ.
Хурал хэдийгээр хаалттай болж байгаа ч МАН-ын дарга У.Хүрэлсүх хурлыг нээж илтгэл тавьж байгаа мэдээлэл байна. Үүний дараа намын Хяналтын Ерөнхий Хороо мэдээлэл хийх юм байна. ХЕХ-ны мэдээлэлд зарим гишүүнээ намаас хөөх асуудлыг оруулж ирж магадгүй гэсэн мэдээлэл өчигдөр цахим ертөнцөөр тарсан.
Энэ удаагийн хурлыг сурвалжлахад нээлттэй хэмээн зарласан ч өчигдөр орой гэнэт хурал хаалттай хуралдана гэж хэвлэлийнхэнд зарласан.
Манай сайтын сурвалжлах баг тусгаар тогтнолын ордны гаднаас шууд дамжуулалтыг хийсээр байна.