Жил бүрийн төгсгөлд Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдэг тамирчин, багийг тодруулдаг уламжлалтай.
Тус холбооноос 2018 оны шилдэг тамирчинд нэр дэвшсэн эмэгтэй 11, эрэгтэй 7 тамирчны нэрсийг спорт тоглоомын багуудын хамтаар зарлажээ. Энэ удаагийн санал асуулгад Монголын даамын холбооноос Азийн АШТ-д амжилттай оролцон ДАШТ-д оролцох эрх авсан ОУМ Ц.Отгонбилэг, ДДХМ Э.Хүслэн нарын нэр дэвшжээ.ДДХМ Э.Хүслэн Дорноговь аймгийн 2018 оны оюуны спортын шилдэг тамирчин болсон юм.
Сонирхуулахад оны шилдэг даамчныг шалгаруулах "Final 2018" шигшээ тэмцээн эхэллээ. Баруун 4 замд байрлах МДХ-ны байрд болж буй энэ тэмцээн ням гаригт буюу 23-нд өндөрлөх нь.