СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадыг түшиж буй ерөнхийлөгч

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

XX зууны хоёр дахь хагаст дэлхийн өнцөг булан бүрт дарангуйлагч дэглэмээс ардчилалд шилжих үйл явц өрнөж, 100 гаруй улс хамрагдсан юм. Ардчилах үйл явц нь уналт, сэргэлтийг хосолсон үзэгдэл болох нь олон орны жишээнээс харагдаж байна. Зарим улс дарангуйллаас ардчилал руу шилжиж байхад зарим нь ардчиллаас дарангуйлал руу ухарч буй байдал ХХ зууны түүхэнд олонтаа гарсан. Тухайлбал, . Эдгээр улсын нэг нь Тажикстан юм.

Тус улс өнгөрсөн 2016 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, төр засгийг 1992 оноос хойш удирдсан Ерөнхийлөгч Эмомали Рахмонд бүх насаараа төр барих эрх олгосон. Үндсэн хуульд оруулж байгаа бас нэгэн өөрчлөлт нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн насны доод хэмжээг 35 байсныг 30 болгосон явдал юм. Үнэндээ Үндсэн хуульд олон зүйл заалтыг өөрчлөхөөр болсны ихэнх нь нэр томьёог тодотгох байсан ч тус улсын улс төрийн амьдралд ач холбогдолтой 65 дугаар зүйлийн хоёр заалтыг өөрчлөхөд голлон анхаарчээ. Эхнийх нь Ерөнхийлөгчид нэр дэвших хүний насыг 30 болгон бууруулж, дээд боловсролтой байх гэсэн шинэ шаардлага тогтоожээ. Харин хоёр дахь заалтад төрийн тэргүүний хоёроос илүү удаа сонгогдох хязгаарлалтыг авч хаясан явдал байв. Түүнчлэн Үндсэн хуулийн 73 дугаар зүйлд “Засгийн газрын гишүүд Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчид тангараг өргөнө” гэжээ.

Тус улсын Үндсэн хуулийн хамгийн эхэнд “Бүгд Найрамдах Тажикистан Улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай” гэж заасан байдаг аж. Тэгэхээр шинэ өөрчлөлт хэний засаг захиргааг бэхжүүлээд байгааг ойлгоход улс төр судлаачид, бүс нутгийн мэргэжилтнүүд шаардлагагүй юм. Мөн хуулиар Үндэсний удирдагчийг Ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа ч халдашгүй бүрэн эрхийг нь цуцлахгүй бөгөөд нийгмийн хангамж нь ч хэвээр байна гэж заажээ. Тус улсын гэнэ. Үүнээс гадна хөгжингүй орнуудад ч ийм зүйл байдаг гэж ард түмэндээ тайлбарлажээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаныхан 2010 онд хуульдаа өөрчлөлт оруулж, төрийн тэргүүн Нурсултан Назарбаевтаа “Елбас” цол (Үндэсний тэргүүн гэсэн утгатай) олгосон Казахстанаар жишээ татсан байна. Тажик сурагчид гар утас хэрэглэдэггүй. Долоон сая хүн амтай энэ улсад долоон мянган багш яаж хүрэлцэхэв гэж яамныхан хэлэх. Багшийн орон тоо муу, дээр нь гар утастай хүүхдүүд хичээл үймүүлээд байвал боловсролын салбар яаж хөгжих вэ гэж Ерөнхийлөгч Эмомали Рахмон мэдэгдсэн удаатай. Ер нь Рахмон байсхийгээд л иймэрхүү сонин содон хууль санаачилж түмний нүдийг орой дээр нь гаргадаг. “Мартын 8”-наар тажик хүүхнүүд баярладаггүй. Бас л Рахмоны гэнэтийн шийдвэрээс болоод.

Тэрбээр “Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг улс нийтээр тэмдэглэхгүй шүү” гэж мэдэгдсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан. Энэ өдрийг тэр “Ээжүүдийн баяр” гэж нэрлэж. Зөвхөн ээжүүд л баярлах учиртай болж таарсан. Ерөнхийлөгчийн зарлиг бол зарлиг. Рахмоны хэлж буйгаар, гурван мянган жилийн тэртээд дэлхийд зөвхөн ээжүүдийн баяр л гэж байжээ. Тажикийн парламентын гишүүд албан ажлын үеэр заавал зангиа зүүх ёстой. Сурагчид өвдгөөсөө дээш банзал өмсч болохгүй. Тажик иргэдийн гол өмсгөл нь үндэсний хувцас. Хувийн автомашинаар сургуульд ирэх бүр ч хориотой гээд Рахмоны шийдвэрүүд хөвөрнө. Уг нь эдгээр дүрэм журмыг Тажикийн яамд л шийдчих асуудал. Гэвч Рахмоны эх оронч сэтгэл хүссэн хүсээгүй энэ бүхнийг шийдэхэд хүргэдэг байна.


ТӨРИЙН ТЭРГҮҮНД ХҮРТЭЛХ ЗАМНАЛ


Эмомали Шарипович Рахмон /төрийн тэргүүнээр сонгогдохоос өмнө тэрбээр Рахмонов гэдэг нэртэй байв. Түүний мэндэлсэн газар нь Тажикийн Куляб мужийн Дангар газар. Ер нь Рахмоны хувийн амьдрал нууцлагдмал байдаг. Албан тушаал эрхэлсэн хэдэн он сараас өөр мэдээлэл бараг олддоггүй. Дунд сургуулиа төгсөөд Курган-Тюбе хотод цөцгийн тосны үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байгаад 1974 оноос Номхон далайн флотод цэргийн алба хааж, дараа нь үйлдвэртээ эргэж иржээ. Төрөлх сууриндаа Хөдөө аж ахуйн үйлдвэрчний хороон даргаар хэсэг ажиллан, хожим Тажикийн их сургуулийг эдийн засагчаар дүүргэжээ.

ЗХУ задарсны дараа тажикууд ч бие дааж, тус улсыг Рахмон Набиев толгойлов. Гэтэл ЗХУ-ын хөрсөнд төлжсөн исламын бүлэглэлүүд идэвхжиж, Афганистан дахь Нажибуллын дэглэмийг дэмжигчдийн хооронд ширүүн тэмцэл өрнөжээ. 1992 оны тавдугаар сард Набиев исламын төлөөлөгчдийг хүссэн хүсээгүй Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахаас аргагүй болжээ. Тажикстаныг донсолгосон улс төрийн тэмцлээс ард иргэд нь залхаж, хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэх явдал ч тоймоо алдаж. Рахмоны төрөлх Куляб муж угсаатны мөргөдөөний халуун голомт болон хувирав. Иргэний дайн дэгдлээ.

100 гаруй мянган хүн амиа алдлаа. Тухайн үед Тажикстаны сөрөг хүчнийг Гарма мужаас гаралтай ислам шашинтнууд, Бадахшан мужийн ардчилагчид бүрдүүлж байжээ. Узбекстан болон Оросын дэмжлэгийг авсан тус улсын умард нутгийн ходжентуудтай Кулябын үймээн дэгдээгчид нэгдэж, Тажикстаны геополитикийн тэнцвэр агшин зуур алдагджээ. . Ийнхүү Тажикийн нэгдсэн сөрөг хүчин Рахмоны Засгийн газрын дунд энхийн хэлэлцээ өрнөж, улс орон ч нам тайван болжээ.

Гэхдээ Рахмон өөрөө нэг ч өдрийг тайван өнгөрүүлж чадахгүй байв. Учир нь түүний амь насанд халдах гэсэн оролдлого олон удаа давтагдах болжээ. 1997 оны дөрөвдүгээр сард Хужанде мужид явж байх үеэр цуваа руу нь хэн нэгэн гранат шидэв. 2001 онд олны өмнө үг хэлж байтал нэгэн алан хядагч тэсрэх бөмбөг дэлбэлэв. Магадгүй энэ халдлага дайралт түүнийг харгис догшин болгосон байж мэднэ. Хужанде мужид дэгдсэн бослогыг тэрбээр цус урсган дарж, сөрөг хүчний нөлөө бүхий удирдагчдыг нэг нэгээр нь түүгээд шоронд хийчихсэн. Заримыг нь цаазалсан. 2003 онд Тажикистаны Дотоод хэргийн сайд Якуб Салимов Москвад баривчлагдаж, 15 жилийн хорих ял авсан.

Дараа жил нь Ардчилсан намын дарга мөн саатуулагдав. Тэрбээр дөрвөн сарын дараа суллагдсан ч учир битүүлэг байдлаар сураг алдарчээ. Сүүлд уг хэргийг хариуцаж байсан Аюулгүй байдлын яамны сайд “шалтгаангүйгээр” 23 жилийн ял авчээ. Рахмоныг эсэргүүцсэн бүхэн ээлж ээлжээр шоронгийн хаалга татаж байсан бөгөөд түүнийг улстөрийн тавцангаас зайлуулахыг оролдсон Худалдааны сайд хамгийн сүүлд ялын тогтоолоо уншуулжээ. 2020 он хүртэл хэн ч түүний эрх мэдэлд халдаж чадахгүй нь нэгэнт тодорхой. Тиймээс л түүнийг “мөнхийн” Ерөнхийлөгч гэж ард түмэн нь нэрлээд байгаа юм. Төрийн тэргүүнээр сонгогдсон даруйдаа нэрээ Эмомали Рахмон гэж болгон хуульчилсан бөгөөд Орос хүний нэрэнд элбэг тохиодог “ов” төгсгөлийг ийнхүү хассанаар өөрийнх нь алхмыг дагаж, үндэсний соёл, уламжлалыг сэргээхийг эх орон нэгтнүүддээ уриалж байгаа нь энэ юм.


ХЯТАДЫГ ТҮШИХ БОДЛОГО


юм. Өнөөгийн байдлаар Хятад Улс Тажикстаны гол донор орон болчихоод байгаа бөгөөд хэдийнэ нэг тэрбум гаран ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тус улсад өгчихөөд байгаа юм байна. Хятад Улсын хөрөнгө оруулалтгүйгээр энэ улсын нэг ч төсөл хэрэгжихгүй, урагшаа ахихгүй болсон гэхэд хилсдэхгүй. Хятад Улс хөрөнгө оруулахаас гадна, ажилчид ч гэсэн оруулдаг болсон. Үүнээс болоод аж.

Тажикистаны эдийн засаг Оростой дэндүү нягт холбоотой. Дэлхийн банкнаас гаргасан үнэлгээгээр тус улс нь Орост ажиллаж байгаа хөдөлмөрийн цагаачдын гэр рүүгээ явуулдаг мөнгөнөөс 42 хувийн хамааралтай. Тажикийн ажилчид Оросоос зөвхөн 2013 оны байдлаар нутаг руугаа дөрвөн тэрбум ам.доллар явуулжээ. Харин . Үүнээс гадна Зөвлөлт засаг унаснаас хойш Душенбе 1.5 мянган км.кв газраа хятадуудад шилжүүлжээ. Тажикууд ийнхүү газар нутгийнхаа зарим хэсгийг алдсандаа тун дургүй байна. Өдгөө Уулын Бадахшаны автономи мужийн иргэд хятад хэл сурахаас өөр аргагүй байдалд ороод буй. Хятадуудын хувьд уулын энэ дүүрэгт амьдрах, тариа ногоо тарьж, шинэ бүтээн байгуулалт хийх нь сонин биш. Харин эндхийн газар дор үнэт чулууны нөөц бий бөгөөд уран, бусад эрдэс бодисын ордууд бий аж.

Чухам энэ л хөгжиж буй эдийн засагтай Хятад Улсын сонирхлыг татжээ. Хятадын мэргэжилтнүүд энд геологи, хайгуулын идэвхтэй үйл ажиллагаа явуулаад эхэлсэн гэнэ. Үүнээс гадна Тажикистаны газар нутагт цэргийнхэн төдийгүй энгийн иргэд ч суурьшаад эхэлжээ. Үүний улмаас уугуул тажикууд болон шилжин ирэгсдийн хооронд газрын төлөөх чимээгүй тэмцэл өрнөж буй сурагтай. Гэвч цаасан дээр бичээстэй гэрээ байгаа учраас нутгийн иргэд газар нутгаа орхихоос өөр аргагүй болж байна.

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.