Ази тивийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн шатрын тэмцээн Филиппин улсын Макати хотод явагдаж буй. Тэмцээний нээлттэй болон эмэгтэйчүүдийн ангилалд 15 орны 100 гаруй тамирчид өрсөлдөж байна.
Монгол Улсаа төлөөлөн ОУМ С.Билгүүн, ДШХ-ны Мастер Г.Амартүвшин, ДШХ-ны Эмэгтэй Mастер Т.Мөнхзул нар амжилттай оролцож байгаа билээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж, 9 өргийн дараах байдлаар нээлттэй ангиллын эхний таван байрт шалгарсан ялагчид 2019 онд ОХУ-ын Ханти-Мансиск-д болох Дэлхийн Цом-д, эмэгтэйчүүдийн ангиллын аварга Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ тус тус авах юм.