Их Британийн бүрэлдэхүүн Уэльсэд амьдардаг Овен Уильямсын хаалгыг тогшжээ. Үүдээ онгойлгоход тэдний хөрш өвгөн Кенийн охин тор дүүрэн хачирхалтай зүйл барьчихсан зогсож байв. Уильямс хог байж магадгүй гэж бодсон ч үнэн хэрэгтээ Сантагийн бэлэгний уут байсныг гадарлаагүй аж.
Түүний хөрш 85 настай Кен саяхан таалал төгсжээ. Таалал төгсөхөөсөө өмнө охиноороо дамжуулан хөрш Уильямсын хоёр ойтой бяцхан охин Кадид зориулж 16 нас хүртэл 14 жилийн зул сараар өгөх бэлгийг нь бэлдэж өгсөн байв. Өвгөний Кади охинд бэлдсэн бэлгийг онгойлгож үзэхэд нас насанд нь тохирох ном, тоглоомуудыг сонгож чамбай багласан байжээ.
Уильямсын гэр бүл хоёр жилийн өмнө Кен өвгөний хажуугийн байшинд нүүж иржээ. Тэд анх танилцахад элгэсэг дотно санагдаж, сайн хөршүүд болсон байна. Кен өвгөн далайчин, тэнгисийн гүнд шумбагч, инженер байсан төдийгүй нарийн боовчин байжээ. Нэг удаа хуримын бялуу хийж байснаа хөрш Уильямсдаа хуучлан ярьсан удаатай.
Эх сурвалж: www.cnn.com