СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-18

ВИДЕО: 15 настай хүү Ширээний теннисний ертөнцөд шуугиан тарьж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Манай www.livetv.mn сайтын спортын мэдээний алба нэгэн шинэхэн булангаа уншигч, үзэгчдэдээ зориулан бэлтгэж байна.

Эхний дугаартаа ширээний теннисний ертөнцөд шуугиан тарьж буй нэгэн шинэ рекордын эзний талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Энэхүү тэмцээн нь "Олон улсын ширээний теннисийн холбоо"-ноос тухайн жилд зохион байгуулагдсан 12 тэмцээнд оноо цуглуулж, эрхийн урилга авч оролцдог чансаа өндөртэй тэмцээн юм.

Ганцаарчилсан төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр дэлхийн чансааны шилдэг 16 тамирчин оролцохоос гадна хосын төрөлд тус бүр 8 хос оролцдог. Хосын төрөлд эрэгтэй, эмэгтэй, холимог хос гэсэн гурван төрлөөр явагддаг байна. 

Энд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцон түрүүлсэн Японы залуу тамирчин Томоказу Харимотог онцлон мэдээллэхээр зорилоо. Учир нь

Томоказу Харимото гэж хэн бэ?

 

Энэ жил 15 настай тэрээр насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн чансааны 5-т эрэмблэгдэж байна. Өнөөдрийг хүртэлх амжилтуудыг нь товчхон дурдвал:

Насанд хүрэгчийн ангилалд:

  • World Tour Japan Open тэмцээний аварга
  • World Tour Czech Open тэмцээний аварга
  • World Tour India Open тэмцээний дэд аварга.
  • Дэлхийн цом тэмцээнд багийн төрөлд дэд аварга
  • Азийн аварга шалгаруулах тэмцээн багийн төрөлд хүрэл

 

Өсвөр үеийн ангилалд

  • Өсвөрийн ДАШТ ганцаарчилсан болон багийн төрөлд тус бүр Аварга
  • Ази ТАШТ ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд аварга

Тэрээр өсвөрийн ДАШТ-д түрүүлэхдээ ердөө 13 настай байсан нь бас нэгэн шинэ рекордоор бүртгэгдсэн юм. Мөн насанд хүрэгчдийн ангилалд оролцсон тэмцээн бүртээ хамгийн багадаа түрүүлсэн тамирчнаар түүхэнд бичигдэж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад сая болж өнгөрсөн тэмцээнд оролцсон дэлхийн чансааны 3-т эрэмблэгдэж буй Германы домогт тамирчин Тимо Болл энэ жил 37 настай буюу түүнээс даруй 22 насаар ах юм. 

Томоказу Харимотогийн сая аварга болсон "ITTF World Tour Grand Finals 2018" тэмцээний финалын тоглолт дээр хэрхэн тоглосон тоглолтын бичлэгийг хүргэж байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.