СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-12-19

Бидний эрүүл мэндийн түүх алдагдаж байна уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

3 сая 300 мянга орчим Монгол хүний өвчний түүх болон иргэний мэдээллийг гаднынханд алдаж эхлээд байгаа тухай зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 48 эмнэлэгт "цахим эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь гэжээ. “Цахим эрүүл мэнд” төсөл нь нууцлал багатай байгааг ч онцолсон юм.

Тэгвэл энэ мэдээлэлд ЭМЯ-аас тайлбар гаргажээ.

Уг тайлбарт,

 “ “Цахим эрүүл мэнд” төсөл нь БНХАУ улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа бөгөөд Техник хангамж болон Програм хангамж гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Техникийн хангамжийн хэсэг хэрэгжиж дууссан бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. Програм хангамжийн хөгжүүлэлт, нэвтрүүлэтийн ажил одоо үргэлжлээд, дуусах шатандаа явж байна.

Цахим системүүдийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг сайжруулах хүрээнд холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт ашиглагдаж буй мэдээллийг алдагдуулсан, нууцыг задруулсан зүйл байхгүй.” гэжээ. Энэ талаар бид үргэлжлүүлэн мэдээлэл бэлтгэж хүргэнэ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.