СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-08-20

Эртний Египетүүд бяслаг иддэг байжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

 Эртний Египетийн бунханг судалж байсан археологичид дэлхий дээр хамгийн олон жил хадгалагдсан бяслаг олжээ.

Археологичид Птамесын бунхнаас хэд хэдэн хагарч бутарсан ваар олсон бөгөөд ваарнуудын нэгэнд цагаан өнгөтэй үл мэдэгдэх зүйл хадгалагдаж байсныг илрүүлжээ.

Энэ хачирхалтай зүйлийг хоол хүнсний үлдэгдэл гэж таамаглаж байсан ч яг ямар төрлийн хүнс гэдгийг хараахан мэдээгүй байсан байна. Судлаачид нарийн судалгаа шинжилгээ хийсний дараа ваарнаас олдсон зүйл 3,200 жилийн турш хадгалагдаж ирсэн бяслаг гэдгийг олж мэджээ.

. Уг бяслагийг хонь болон ямааны сүүгээр хийсэн гэж таамаглажээ.

Олон мянган жилийн турш бяслаг анхны хэлбэр амт өнгөө алдаж маш гашуун хүчиллэг, эхүүн үнэртэй болсон байна. Мөн эрдэмтэд бяслагны үлдэгдлээс малаас хүнд халддаг бруцеллёз өвчний нян илрүүлжээ.

. Ваартай бяслагийг олсон Птамесын бунхан Эртний Египетийн Мемфис хотын даргын эд зүйлсийг агуулж байжээ.

                                                                                    Эх сурвалж:/www.bbc.com/

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.