АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаар Япон улсын Батлан хамгаалах яам хүчин чадлаа нэмэгдүүлэх болсноо мэдэгдлээ.
“The Wall Street Journal” сонинд мэдээлснээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газрын танхим ирэх 10 жилд 10 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын салбарт зарцуулахаар болжээ.
Тодруулбал F-35 байлдааны онгоц 147 ширхэг, онгоц тээвэрлэж газардуулагч хөлгийн хамт худалдаж авахаар болсон нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хийж буй хамгийн том зэр зэвсгийн худалдан авалт юм.
Абэгийн Засгийн газар батлан хамгаалах хүчин чадлаа сайжруулахын тулд холбоотнуудтайгаа илүү ойр хамтран ажиллахыг эрмэлзсээр байгаа.
Японы Засгийн газрын худалдан авалт Америкийн худалдааны алдагдлыг багасгахын сацуу цэрэг армийн салбарт хамтын ажиллагааг сайжруулна гэж ажиглагчид харж байна.
Нөгөө талаар Америкаас цэргийн тоног төхөөрөмж худалдаж авснаар Японы дотооддоо хөгжүүлж буй F-2 байлдааны онгоцны үйлдвэрлэлтийг удаашруулах талтай гэжээ.
Bloomberg агентлагийн мэдээлснээр Япон-Америкийн худалдааны бэлтгэл эхэлсэн ба ирэх онд худалдан авалт хийгдэнэ гэжээ.
Эх сурвалж: www.foxnews.com