Улаанбаатар хотод цасгүй болохоор иргэдийн дунд өвөл айлчлан ирээгүй мэт сэтгэгдэл төрж байгаа байх. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Ялалтын талбайд мөсөн байгууламж барьж байна.
Иргэддээ байгалийн цэвэр агаар, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор хиймэл нуураас мөс татан 18 төрлийн мөсөн байгууламж барьж байгаа ажээ.