Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах гол зорилготой нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүллээ.
Тус порталаар 5 байгууллагын 47 төрлийн үйлчилгээг иргэд авах боломжтой. Үүнд:
-УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/
-Архивын лавлагаа /18 үйлчилгээ/
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/
-Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/
-Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1үйлчилгээ/
-Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/
-Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/
-Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/
-Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/
-Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/