СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-18

ВИДЕО: Жон Жонс холимог тулааны аваргын бүсээ буцааж авна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Дэлхий нийтийг байлдан дагуулж буй спорт бол яахын аргагүй холимог тулааны спорт юм. Холимог тулааны спорт гэдэг нь бүх төрлийн тулааны спортуудын нэгдэл буюу бокс, каратэ, жүдо, самбо, таеквондо гэх мэтчилэн тулааны маш олон чиглэл, техник, тактик зэргийг багтаасан тулааны онцгой төрөл юм. 

Өдгөө 31 настай Жон Жонес аварга өнгөрсөн жилийн 7 сард UFC-ын сэргээшийн бэлдмэлтэй холбоотой дүрэм журмыг зөрчиж 15 сарын хугацаатай тулалдах эрхээ хасуулаад байсан хэдий ч Жонс зарга мэдүүлж, улмаар шийтгэлийг нь түдгэлзүүлээд байгаа юм. 

Тэрээр 2008 оноос холимог тулааны спортод тулалдаж эхэлсэнээсээ хойш нийт 23 тулаанд орж 22 ялалт байгуулаад байгаа юм. Хар тамхи, сэргээш, согтууруулах ундаатай холбоотой зөрчлүүд зэрэг түүний талаарх дуулиан тасардаггүй хэдий ч тэрээр энэ цаг үеийн хамгийн шилдэг тулаанчдын нэг яах аргагүй мөн юм. 

 

Урьд өмнө нь хоёр тулаанч 2013 оны 9 сард тулалдаж байсан ба энэ тулаад Жон Жонс шүүгчдийн саналаар ялж аваргын бүсээ хамгаалж байсан юм.

Уг тулааныг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.