СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-12-18

МҮОНРТ орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Улаанбаатар хотод Нисэх, Толгойт, МҮОНРТ зэрэг 11 байршилд агаарын бохирдлын чанарыг хэмждэг. Ингэхдээ агаарын чанарын индекс 0-50 гэх үзүүлэлтийг зааж байвал агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 бол агаар цэвэр боловч зарим бохирдлын нөлөөнд хэт эмзэг хүмүүс өртөж болно. 101-250 бол бага зэргийн бохирдолтой, хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. 250-400 дунд зэргийн бохирдолтой. Нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд агаарын чанарын үзүүлэлт 401-ээс дээш заавал маш их бохирдолтой буюу нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг.

Тэгвэл

Энэ нь хэдийгээр дунд зэргийн бохирдолтой гэх үзүүлэлт боловч цаг агаар дулаахан байгаатай холбоотой юм. Өнгөрсөн жилийн өдийд хүйтний хэм -20-30 градус хүрэх үед агаарын бохирдол 1700 хүрч хэвийн хэмжээнээс 17-18 дахин их болж байсан билээ.

 

2017 оны 12 сар, Агаарын чанарын индекс

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.