СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-12-17

Ханиад томуу, хоолны хордлого болон осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх: 

·         Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  анхаарал илүү хандуулах

·         Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх

·         Олон нийтийн газраар аль болох явахгүй байх

·         Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх

·         Гараа тогтмол сайн угаах  

 Хоолны хордлогоос сэргийлэх: 

·         Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах

·         Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө  гараа сайтар угаах 

 Осол гэмтлээс сэргийлэх: 

·         Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих

·         Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,

·         Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх

·         Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх

·         Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах

·         Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102  дугаарын утсанд мэдэгдэх. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.