СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-17

Тээврийн цагдаагийн албаныхан Цагаан хад, Гашуун сухайт боомтод ажиллаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Цогтцэций, Ханбогд сум, Ханбогд сумын Хайрхан баг “Цагаан хад”-ийн нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэлтийн ажил эрхэлдэг тээврийн байгууллагын 550 жолооч нарт сургалт орж

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг . Хилийн боомт хүртэлх 237 километр авто замаар нүүрс тээвэрлэгч байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, авто замын тэмдэг тэмдэглэгээ эвдрэлийн байдалд үзлэг хийr, жолооч нарт шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаарх сургалт явуулан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн, өчигдөр “Гашуун сухайт” хилийн боомтод ирж ажилласан Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, жолооч нарын хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах, аюулгүй ажиллагааг хангах, тэднийг осол гэмтлээс хамгаалах чиглэлээр зохион байгуулах ажил, арга хэмжээний талаарх саналаа танилцуулан ажиллалаа. Уг ажлын хэсэг энэ сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Өмнөговь аймагт ажиллана.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.