СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-12-17

"Приус 30"-ийн өвлийн дугуйг хулгайлах болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Нийслэл хотын хэмжээнд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 98340 гэмт хэрэг бүртгэгдснээс 47 хувь нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл бүртгэгдсэн. Сүүлийн үед автомашины өвлийн дугуй хулгайлах гэмт хэрэг ихэссэх болсон. Цагдаагийн байгууллагаас яаралтай арга хэмжээ авч хулгай хийсэн хүмүүсийг тогтоон одоо мөрдөн шалгах үйл ажиллагаа явж байна. .

Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэдийг санаатайгаар хоргоон зодоон үүсгэх хооронд хүмүүсийн гар утас, түрүүвч энтэрийг хулгайлах болсон байна. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг илрүүлсэн

Түүнчлэн иргэн Т 2017 оноос хойш иргэдийн 9911, 9910, 8810 гэсэн дугаараар нь нэвтэрч ороон таньдаг хүнийх нь өмнөөс чат бичиж мөнгө зээлээч гэсэн байдлаар хандан нийт 60 гаруй удаагийн үйлдлээр залангийн гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлж,.

. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг илрүүлсэн. Мөн хувиараа такси эрхлэгчдэд дээрэмдүүлсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн гэнэ.

Сүүлийн үед хөдөө орон нутгаар олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдийг залилж байгаа хэргүүд бүртгэгдэх болсон. . Одоогоор хэргийг шалгаж байгаа гэсэн юм. ЖАЙКА олон улсын байгууллагаас мэдэгдэхдээ иргэдээс ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамруулах нэрийдлээр мөнгө төгрөг хурааж авсан тохиолдол байхгүй. Ийм үйл ажиллагаа явуулдаггүй хэмээсэн юм байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.