Найман жилийн өмнө Сири улсад иргэний дайн гарч, улс орон бүхэлдээ дайны байдалд шилжсэн. Олон жил үргэлжилсэн дайн тулаан намжиж, анх удаа Арабын Холбооны гишүүн орны төрийн тэргүүн албан айлчлал хийжээ.
Судан улсын Ерөнхийлөгч Омар аль Башир өнгөрсөн амралтын өдөр Сирийн нийслэл Дамаск хотод айлчиллаа. Сири улсын төрийн мэдлийн САНА телевиз аль Башарыг Дамаскийн нисэх буудалд газардсан тухай дамжуулсан байна.
Ерөнхийлөгч Башар аль Ассад Суданы төрийн тэргүүнийг угтан авчээ. Тэд Арабын улс орнуудад тулгамдаад буй хямрал, нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ гэжээ. Судан улсын Ерөнхийлөгч аль Башир “Сири улс эргэн сэргэж байр сууриа бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Судан улс Сирийн нутаг дэвсгэрийн иж бүрэн аюулгүй байдлыг бүх талаар дэмжихэд бэлэн” хэмээн мэдэгдсэн байна.
Сири улсад иргэний дайн гарсан жил 2011 онд Арабын Холбооны гишүүн орнууд холбооноосоо хөөсөн. Арабын улс орнууд Дамаскийн эсрэг хориг тавьж, Ерөнхийлөгч аль Ассадыг цэргийн хүчийг босогчдын эсрэг ашиглаж байгаад буруутгасан.
Харин энэ намраас эхлэн Арабын орнууд эргэн Сири улстай харилцаа холбоо тогтоож эхлээд байгаа юм.
Эх сурвалж: www.aljazeera.com