Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүдээс анхлан “Дүнжингарав” худалдааны төв НӨАТ-ын баримт олгохоор болжээ. Энэ үүднээс өнөөдөр “Жишиг худалдааны төв”-ийн үйл ажиллагааг нээх өдөрлөг болов.
1092 цэг өнөөдрөөс эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 31 хүртэл бүх цэгтээ болон иргэдийн гар утаснаас хувь хүнд болон аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт олгох үйл ажиллагааг туршин явуулна
Өдөрлөгийн үеэр НТГ-ын НӨАТ-ын Ажлын баг, Татвар төлөгчидтэй харилцах хэлтэс болон БЗД-ийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар татвар төлөгчдийн ажлын байранд танилцуулах сурталчилгаа зохион байгуулж, зөвлөгөө өглөө. Мөн “Гэрэгэ” апп, Голомт банкны POS машины танилцуулга, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбооны гишүүн гар утасны апп, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниуд үзэсгэлэнгээ дэлгэж иргэд, бизнес эрхлэгчдэд үйлчилсэн юм.
“Жишиг худалдааны төв” болж буй “Дүнжингарав” төвийн Төрийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээ болон худалдаа, үйлчилгээний 1092 цэг өнөөдрөөс эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 31 хүртэл бүх цэгтээ болон иргэдийн гар утаснаас хувь хүнд болон аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт олгох үйл ажиллагааг туршин явуулна.
Ухаалаг гар утсандаа Гэрэгэ болон Гэрэгэ агент гэсэн аппликейшн татаж бүртгүүлснээр иргэн та И-Баримт олгогчоор бүртгүүлэн гар утсаараа борлуулалт хийх, бараа бүртгэх, бараа худалдан авах, төлбөр төлөх, И-Баримт авах зэрэг бүх үйлчилгээг хүртэнэ. Мөн данс бүртгүүлэх, данснаас банкны данс руу мөнгө татах боломжтой. Ер нь Гэрэгэ гэдэг нь шуурхай төлбөр тооцоо, И-баримт, үндэсний нийгмийн сүлжээ юм.
2018 оны урьдчилсан байдлаар цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн иргэдийн худалдан авалтын мэдээлэл 654,2 мянган иргэнд 78,1 тэрбум төгрөгийг олгохоор тооцоолол хийгдээд байгаа аж.