МУГТ Кёкүшюзан Д.Батбаяр сүмогийн ертөнцөнд анх хөл тавьснаар арлын японд монголын бөхчүүд хэдийнэ танил болжээ. Монголд сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв.
Тус холбоо 25 жилийнхээ ойгоор олон бүтээлч ажил санаачлан, энэ спортыг хөгжүүлэн дэмждэг, сонирхдог залууст урам зориг өгсөн юм. Ойн арга хэмжээний хүрээнд үндэсний бөхийн барилдаан, шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, танин мэдэхүйн АХА цэнгээнт нэвтрүүлэг, шилдэг бүтээл, хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарлаж, тэргүүн байр эзэлсэн шилдгүүдийг Япон улсад аялах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.
Шилдгээр шалгарч Япон улсад аялах эрхийн бичгээр шагнуулсан хүүхэд, залуус
Гар зургийн уралдаанд шалгарсан бүтээл