НОБГ, НЦГ, НМХГ, Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярыг уттан иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэлээ.
Шинэ жилийн арга хэмжээнүүд эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын дуудлагын тоо нэмэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас эргүүлийн хүчийг нэмэгдүүлж ажиллаж байгаа гэлээ. Мөн түүнчлэн томоохон хүлээн авалтын газруудын камерын хяналтыг сайжруулах талаар үүрэг өгсөн хэмээв. Одоогоор шинэ жилээ тэмдэглэж яваад дээрэмд өртсөн тохиолпол бүртгэгдээгүй гэнэ.
Тээврийн цагдаагийн албанд өдөрт гурван ээлжээр 400 гаруй албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд томоохон шинэ жилийн арга хэмжээ болдог газруудад замын ачаалал ихээр үүсэх болсон гэнэ. Жирийн өдрүүдэд 27-30 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог бол баярын өдрүүдэд дээрх тоо 47-50 болтлоо өссөн байна. Иймд жолооч нарыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулав.