Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16-нд зохион байгуулагдсан World Bodybuilding and Physique Sports Championship 2018 бодибилдинг фитнессийн 10 дахь удаагийн ДАШТ-ий хоёр дахь ѳдѳр Монголын баг тамирчид гурван мѳнгѳн, гурван хүрэл медаль хүртэж, нэг тамирчин шагналт IV байр, хоёр тамирчин шагналт V байр эзэлсэн бахдам амжилт үзүүлэв.
Эмэгтэй тамирчдаас
Women's Athletic Physique up to 165 cm болон Women's Athletic Physique +30 ангилалд Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртэж дэлхийн дөрөв дэх удаагийн хошой аварга болсон бол Г.Гансаруул дэлхийн аваргын мөнгөн медаль
Women's Sports Physique over 165 cm ангилалд тамирчин Х.Болорчимэг хүрэл медаль
Women's Model bikini төрөлд М.Мойлоо хүрэл медаль. М.Мойлоогийн ээж нь дэлхийн аваргын тэмцээнээс дөрөв дэх удаагаа алтан медаль хүртээд буй Г.Угалзцэцэг юм. Ийн ээж охин хоёр дэлхийн тэмцээнд оролцон медаль хүртэж бодибилдинг фитнессийн спорт сонирхогчдыг баярлуулав.
Women's Model Physique up to 160 cm ангилалд Б.Мѳнхчимэг мѳнгѳн медаль хүртлээ.
Эрэгтэй тамирчдаас
Men's Sport's Physique up to 180 cm ангилалд Ж.Баянмѳнх мѳнгѳн медаль
Men's Fitness Physique over 170 cm ангилалд хүрэл медаль тус тус хүртэв
Men' Sport Physique up to 170 cm ангилалд Б.Лхагвадорж мѳнгѳн медаль
Men's Sports Physique up to 175 cm ангилалд Э.Батдорж шагналт V байранд шалгарлаа.
Men's Sports Physique over 180 cm буюу хамгийн ѳндѳр ангилалд М.Эрхэмбаяр шагналт IV байр, Х.Мѳнхбилэг шагналт V байрт тус тус шалгарсан юм.