ШУУД: МАН-ын гишүүд дэмжигчид улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
МАН-ын жирийн гишүүд "Намаа цэгцлэх 200+ хөдөлгөөн" эхлүүлснээ мэдэгдлээ. Тэд юун түрүүнд МАН-ын бага хурлаа хуралдуулахыг шаардахын сацуу ИТХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаасаа огцорч МАН-ын 200 мянган гишүүнээс уучлал гуйх ёстой гэж үзэж байна. Учир нь Д.Амарбаясгалан ЖДҮ-ийн зээл, тeндер мэтэд нэр холбогдох зэргээр МАН-ын дүрмийн олон зүйл заалтыг зөрчсөн учир түүнд хариуцлага тооцохыг намын дарга У.Хүрэлсүхээс шаардаж байгаа учир шаардлага хүргүүлэхээр болжээ. Хэрэв шаардлагыг биeлүүлж намд үүссэн асуудлыг шийдэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ.