Ням гарагт Унгарын нийслэл Будапешт хотод Ерөнхий сайд Виктор Орбаныг эсэргүүцсэн жагсаал боллоо. Уг жагсаал өнгөрсөн долоо хоногт болсон дөрөв дэх том жагсаал байв.
Будапешт хотын тэг хэмийн хүйтэн цаг агаарт 10,000 иргэн тайван жагсаал зохион байгуулж байсан ч эмх замбараагүй байдал үүсч цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий цацжээ.
Жагсагчид Ерөнхийлөгч Виктор Орбаны эрх мэдэл өсч, 2010 оноос хойш дангаараа Засгийн эрх барьж байгаад дургүйцлээ илэрхийлсэн байна. Зул сарын баяр болох гэж байгааг угтан “зул сарын баяраар бидний хүсч буй бүх зүйл бол ардчилал” гэсэн уриа лоозон барьжээ.
Жагсаалыг сөрөг хүчний намууд, оюутнууд, үйлдвэрчний эвлэлүүд зохион байгуулж, хэвлэлийн эрх чөлөө, иргэдэд ээлтэй хөдөлмөрийн хууль, бие даасан хараат бус шүүх тогтолцоог шаардаж байсан юм.
Ерөнхий сайд Орбаны эрх баригч Фидесз намын зүгээс жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэж байгаагийн ард гэмт хэрэгтнүүд бий гэжээ.
Мөн Унгарт төрсөн АНУ-ын тэрбумтан хандивлагч Жорж Соросыг жагсаал цуглааныг өдөөсөн хэрэгт буруутгаж байна. Жорж Сорос Ерөнхий сайд Орбаныг хатуу шүүмжилсээр иржээ.
Эх сурвалж: www.reuters.com