СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-12-17

МАН-ын бүлэг хуралдахгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Гэвч МАН-ын бүлэг хуралдахгүй гэсэн мэдээлэлтэй байна.

Учир нь дотроо хоёр хуваагдсан МАН-ын бүлэг бүлгийн хуралдаанаа хийхдээ ч хуваагдсан бүлгээрээ хийж аль нэгнээс нь  гаргасан шийдвэрийг нөгөө нь эсэргүүцэн, хүчингүй шийдвэр гэх мэтээр тайлбарласаар буй. Тиймээс МАН-ын хоёр бүлгийн аль нэг тал нь олонхи болоод хуралдлаа ч шийдвэр нь хүчингүй байх учир дотооддоо асуудлаа шийдэхээс нааш бүлгээ хуралдуулахгүй байх гэсэн "шум" гарч байна.

Харин өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчнийхээ ажлыг идэвхижүүлэхээ мэдэгдсэн АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа ямар асуудлыг хэлэлцэх нь тодорхойгүй байна.   

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.