Японы Хоккайдо мужийн Саппоро хотод үйл ажиллагаагаа явуулдаг зоогийн газар өчигдөр орой дэлбэрчээ. Цагдаа нарын мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас 42 хүн бэртэж гэмтсэний нэгийнх нь биеийн байдал хүнд байна.
Саппоро хотын Тоёохира дүүрэгт болсон дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Орон нутгийн цагаар 20:30 минутанд болсон дэлбэрэлтийн дараа хий үнэртэж байсан гэж гэрчүүд ярьжээ.
Хотын төвөөс холгүй байдаг зоогийн газар, дэргэдэх орон сууц дэлбэрэлтэд өртсөн байна. Дэлбэрэлт хүчтэй байснаас ойролцоох барилгын цонх шил хагарчээ. Дахин дэлбэрэлт болохоос сэргийлж 20 гаруй гал унтраах машин хэргийн газарт ирсэн байна.
Холбогдох албаны хүмүүс гэмтэж бэртсэн иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулжээ.
Эх сурвалж: www.bbc.com