Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-нд эхэлнэ. Мөн хоёрдугаар улирлын амралт нэгдүгээр сарын 15-ныг хүртэл дөрвөн долоо хоног үргэлжлэх юм. Гэхдээ агаарын бохирдлоос шалтгаалан нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт бусдаас арай урт байх юм.
Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:
Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын: 2 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног
3 дугаар улирлын дундуур
Цагаан сарын амралт 1 долоо хоног
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.
Нийслэлийн сурагчдын:2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног
VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид IV сарын 06-наас IV сарын 14-нийг дуустал 1 долоо хоног
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.