Улирч буй оныхоо ажил үйлсийг дүгнэж, ирж буй ондоо ажмилт бүтээлээ ерөөдөг шинэ жилийн баярын арга хэмжээ хэдийнэ эхэлсэн. Гэсэн ч сайны хажуу гаар саар гэгчээр албан байгууллагууд чанар стандарт хангаагүй газ раар үйлчлүүлснээр иргэд хоолны хордлогод орох тохиолдлууд гарч байна. Тухайлбал, “НВЦ” компани “Зайсан хилл” соёл амралтын төвд шинэ жилээ тэмдэглэсэнч 300 гаруй ажилтнаас 100 орчим нь хоолны хордлого авч, 20 гаруй нь ХӨСҮТд хэвтэн эмчлүүлж буй юм. Энэ мэт ноцтой асуудал үүссэнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэж байна. Хүнсний түүхий эд, бүтээг дэхүүн болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн санаатай, санамсаргүй байдлаар бохирдох нь хоолны хордлого үүсэх гол шалтгаан болдог. Дараах нөх цөлд хүнс бохирддог аж.
ХҮНСЭЭР ДАМЖИХ
Өвчтэй мал амьтан, загас, тахиа шувууны мах, өндөг, сүү болон ариун цэврийн шаардлага хангаагүй ус хүнсэнд хэрэглэх нь хоолны хордлого, өвчлөлийн нэг шалтгаан.
ХҮНЭЭС ХҮНСЭНД ДАМЖИХ
Хоол хүнсээр дамжих өвчнөөр өвчилсөн өвчтөн эсвэл халдвар авсан ажилтан, өөрөө өвдөхгүй мөртлөө өвчин үүсгэгчийг биедээ тээж явдаг нян тээгчид хүнсний үйлдвэрлэл үйлчилгээнд ажиллах, хүнстэй харьцах хувийн ариун цэвэр муу сахисны улмаас хүнс бохирдож улмаар хоолны хордлого, гэсдний халдварт өвчин үүсгэдэг.
ҮЙЛДВЭРЛЭХ ОРЧНООС ДАМЖИХ
Тухайн хоолны газар эрүүл ахуйн шаардлага хангаагүй байх, хүнс хадгалах, бэлтгэх, борлуулах технологи ажиллагаа алдагдсанаас хүнс бохирдож хоолны хордлого үүсдэг. Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг: Суулгах, Дотор муухайрах, Бөөлжих, Гэдэс базлах, Халуурах, толгой өвдөх, Ядрах, Өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, Ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг тус тус илэрдэг байна. Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, хордлогыг үүсгэж буй нянгын төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй бөгөөд хэрэв хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиол долд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.
АНХНЫ ТУСЛАМЖ
Юуны өмнө тухайн хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд өөрөөс нь болон ойр тойрны хүмүүсээс нь асуух, бөөлжисний үнэр байдлыг ажиглах нь зүйтэй. Хэрэв хордсоноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын хоёр хувийн уусмал 1.5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 56 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд дахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг. Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн. Ингэхдээ 23 цаг тутамд дөрвөн шахмал нүүрсэн эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмалаас илүүгүй. Хоолны хордлогын үед өвдөснөөс 1012 цагийн дараа өвчтний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
М.Манлай