Францад шатахууны үнийг эсэргүүцэж эхэлсэн жагсаал Засгийн газрын эсрэг чиглэж өнгөрч буй долоо хоногт Ерөнхийлөгч Эммануэль Макрон ард иргэддээ хандан шинэ бодлого төлөвлөгөө хэрэгжүүлэхээ танилцуулсан. Хэдийгээр Ерөнхийлөгч шатахууны татварыг нэмэхгүй гэдгээ амласан ч тав дахь долоо хоногтоо жагсаал үргэлжиллээ.
Өнгөрсөн бямба гарагуудтай харьцуулахад энэ удаад хэд дахин бага буюу 66,000 иргэн улс орон даяар жагссан байна. Жагсаалын эхний өдөр улс орон даяар 300,000 орчим иргэн шар хантаазтнуудтай нэгдэж байсан.
Долоо хоногийн өмнө болсон жагсаалын үеэр эмх замбараагүй байдал газар авч гурван хүн амиа алдаж, мянга гаруй хүнийг баривчлан саатуулсан. Тиймээс энэ долоо хоногт эмх замбараагүй байдал дахин газар авахаас сэргийлж 69,000 цагдаа хамгаалалтанд гарчээ. Нийслэл Парис хотод цаг агаар хүйтэн, бороотой болоод ч тэрүү 2,000 хүн жагсаалд нэгдсэн нь өнгөрсөн долоо хоногийнхоос тав дахин бага байжээ.
Өнгөрсөн бямба гарагт Луврийн музей, Эфелийн цамхаг хаалттай байсан бол өчигдөр нээлттэй хэвээр үлджээ.
Эх сурвалж: www.bbc.com