БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт Португаль жүдоч Эгүтидзе Анриг ялсан.
Хоёрдугаар тойрогт Германы Рессел Доминиктой барилдан нэмэлт цаг дээр урамтай сайхан барилдаж ялсан. Н.Дагвасүрэн В хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Хубецов Алантай яг одоо барилдахаар дэвжээнд гарч ирлээ. ОХУ-ын Хубецов Аланы хувьд 3834 оноотойгоор дэлхийн чансааны 5-д эрэмблэгдэж байна. Өнгөрсөн жилийн Мастерст тэрээр хүрэл медаль хүртсэн. Урьд нь хоёр жүдоч хоёр удаа учраа тааран барилдахад хоёуланд нь Н.Дагвасүрэн ялаад байгаа юм.
Шууд үзэх:
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын видеог ухраан нөхөж үзэх боломжтой юм.