БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн -100кг жинд ОУХМ Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОХУ-ын Иляасов Ниязтай урамтай сайхан барилдан торгуулиар цэвэр яллаа.
D хэсгийн аваргын төлөө Японы Ийда Кентаротой барилдах юм. Японы алдарт аварга Аарон Волфийн оронд эх орноо төлөөлөн барилдаж буй Ийда Кентаро хоёрдугаар тойрогт шинэхэн дэлхийн аварга БНСУ-ын Чо Гухамыг ялж хэсгийн аваргын төлөө манай Л.Отгонбаатартай барилдахаар гарч ирээд байна.
Л.Отгонбаатар 2500 оноотойгоор дэлхийн чансааны 17-д эрэмблэгдэж байгаа бол Японы Ийда Кентаро 2570 оноотойгоор дэлхийн чансааны 15-д эрэмблэгдэж байгаа шилдэг жүдоч юм. Хоёр жүдоч хоорондоо энэ жил Азийн наадмын хагас шигшээд хоорондоо учраа таарч Л.Отгонбаатар ялагдан хүрэл медаль хүртэж Японы Ийда Кентаро аваргын алтан медаль хүртсэн юм.
Шууд үзэх:
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын видеог ухраан нөхөж үзэх боломжтой юм.