БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн -100кг жинд ОУХМ Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОХУ-ын Иляасов Ниязтай барилдахаар дэвжээнээ гарч ирээд байна.
Л.Отгонбаатар 2500 оноотойгоор дэлхийн чансааны 17-д эрэмблэгдэж байгаа бол ОХУ-ын Иляасов Нияз 3772 оноотойгоор дэлхийн чансааны 6-д эрэмблэгдэж байгаа шилдэг жүдоч юм. Хоёр жүдоч хоорондоо өмнө нь барилдаж байгаагүй юм. Энэ жилийн Аналиягийн гран при тэмцээнд хоорондоо учраа таарсан ч ОХУ-ын Иляасов Нияз дэвжээнд гарч ирээгүй тул Л.Отгонбаатарт ялалтыг өгч байсан удаатай.
Шууд үзэх:
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын видеог ухраан нөхөж үзэх боломжтой юм.