БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өчигдөр хөнгөн жингүүдийн барилдаануудаар эхлэж өнөөдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана.
Манай бөхчүүдээс 9 шилдэг жүдоч дэвжээнд гарч дараах амжилтыг үзүүллээ.
Эрэгтэйчүүдийн -60кг: МУГТ Д.Амартүвшин Хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн -66кг: ОУХМ Д.Алтансүх Хүрэл медаль
Шагналт 5 дугаар байранд МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Одбаяр нар орсон бол шагналт 7 дугаар байранд ОУХМ Г.Хэрлэн, МУГТ Д.Сумьяа, МУГТ Б.Мөнгөчимэг нар шалгарлаа.
Өнөөдөр манай 4 шилдэг жүдоч дэвжээнээ гарна.
Тодруулбал:
Эрэгтэйчүүдийн -81кг жинд: ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Н.Дагвасүрэн
Эрэгтэйчүүдийн -100кг жинд: ОУХМ Л.Отгонбаатар
Эрэгтэйчүүдийн +100кг жинд: ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар барилдах хуваарьтай байна.
Мастерс-2018 тэмцээний эхний өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэг: