БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Одоогийн байдлаар манай 2 тамирчин (МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Д.Алтансүх) хүрэл медаль хүртээд байна.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдаж буй МУГТ Г.Одбаяр эхний тойрогт Казакстаны Смагулав Зансаятай барилдан ялсан. А хэсгийн аваргын төлөө МУГТ Г.Одбаяр Шведийн Макиас Томмытой барилдан цэвэр ялж хэсгийн аварга болсон юм. Харин хагас шигшээд Канадын Маргелидон Артуртай барилдан ялагдсан билээ.
МУГТ Г.Одбаяр хүрэл медалийн төлөө Олимпийн алт, хүрэл медальт Гүржийн Алдарт Лаша Шавдатуашвилитэй барилдахаар дэвжээнд гарч ирлээ. Өмнө нь хоёр жүдоч 3 удаа тааран барилдахад МУГТ Г.Одбаяр хоёр удаа ялаад байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны мастерсийн хэсгийн аваргын төлөө барилдан ялагдаж байсан юм.
Шууд үзэх:
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.